Нийгмийн

“Аравт” морин цэргийн уралдааны аваргууд тодорлоо

Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан Тува Улсын нийслэл Кызыл хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Казахстан, Узбекстан зэрэг улсын Зэвсэгт хүчнээс баг тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөгчдөөсөө ур чадварын хувьд илүү байлаа.

Тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт ОХУ, хоёрдугаар байрт Монгол Улс, Узбекстан Улс, гуравдугаар байрт Казахстан Улсын морьт тасгууд шалгарав. “Аравт” морин цэргийн уралдааны нэг төрөл болох морь хөтлөгчдийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчин, ахлагч М.Ням, дэд ахлагч Г.Билгүүн нар хамгийн богино хугацаанд хөтөлж түрүүлэн цомын эзэд боллоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахлагчаар ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, дасгалжуулагчаар ЗХЖШ-ын СБЗХ-ийн БТСТ-ын дарга, МУГД, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний 013, 084, 123, 124, 327, 330, 350 дугаар ангиас 16 тамирчин цэргийн алба хаагч оролцлоо.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button