Нийгмийн

Д.Сумъяабазар: Томуугийн вакциныг яаралтай оруулж ир

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлчүүдийн нэгдүгээр тунгийн хамралт 74 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69.1 хувь байна. Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч, хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай байгаа юм.

Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насны хүүхдүүд, ахмад настнууд багтаж байна. Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга тодруулав.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25 гэхэд оруулж ирэн, иргэдэд вакцин хийж эхэлнэ” гэсэн мэдээлэл өглөө. Засаг дарга улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button