Нийгмийн

ТАНИЛЦ: Э.Содномпилжээг 120 сая төгрөгөөр шагнаж, сар бүр дөрвөн сая төгрөгөөр урамшуулах журамтай

“Токио-2020 паралимпын наадамд Э.Содломпилжээ пауэрлифтингийн төрөлд тэргүүлсэн юм.

Тэрбээр 241 кг жинг түлхэж эхний үеэ амжилттай давсан бол хоёр дахь түлхэлтээ 245 кг жинг түлхсэнээр энэ удаагийн паралимпын наадамд тэргүүлж, алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр журмын дагуу 120 сая төгрөг, сар бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал авах юм.

ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ИВЭЭЛ ДООР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ
ТИВ, ДЭЛХИЙН НААДАМ БОЛОН ДЭЛХИЙН  АВАРГА ШАЛГАРУУЛАХ
ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН,
ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ,
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон Улсын Олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах, урамшуулах харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Мөнгөн шагнал, урамшууллыг дараах байдлаар олгоно:

  •         1.2.1. энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчдад нэг удаагийн мөнгөн шагнал олгоно;
  • 1.2.2. үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн жин, зайд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгоно.

1.3. Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн хэмжээний спортын наадам, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын спортын холбооны зохион байгуулсан тэмцээн гэж дараах тэмцээн, наадмыг ойлгоно:

  • 1.3.1. “спортын наадам” гэж Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг Олимп, Паралимп, Дифлимп, Өсвөр үеийн Олимп, Универсиад, Тусгай Олимп, Дэлхийн наадмыг;
  • 1.3.2. “Азийн наадам” гэж Азийн олимпийн зөвлөлийн ивээл доор зохион байгуулагддаг Азийн танхимын, тулааны, элсний наадмыг;
  • 1.3.3. “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлийн олон улсын спортын холбооноос зохион байгуулагддаг спортын тэмцээнийг;
  • 1.3.4. “Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж Олон улсын Олимпийн хороо болон Азийн олимпийн зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрлийн олон улсын холбооноос зохион байгуулагддаг Олимпийн бус төрлийн тэмцээнийг.

Хоёр. Тамирчинд мөнгөн шагнал олгох

2.1. Журмын 1.3-т заасан тэмцээн, наадамд амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчдад спортын тэмцээн, наадмын ангилал, тэмцээнд оролцсон тивийн төлөөлөл, тухайн жин, зайд оролцсон орны өрсөлдөгч тамирчны тооноос хамааран доор дурдсан хувь, хэмжээгээр мөнгөн шагнал олгоно:

Мөнгөн шагнал тооцох хувь

Дөрөв. Тамирчинд сар бүр олгох урамшуулал

4.1. Олимп, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг спортын төрлийн зай, жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал, зай, жинд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн урамшууллыг доор дурдсан хэмжээгээр олгоно.

Сар бүр олгох мөнгөн урамшууллын хэмжээ

Д/дТэмцээний нэрХүртсэн медальУрамшууллын хэмжээ (сая.төг)
1.Олимпийн наадам (Зуны олимп, өвлийн олимп, зуны паралимп, өвлийн паралимп)Алт4.0
Мөнгө3.0
Хүрэл2.0
2.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн зай, жинд)Алт2.0
Мөнгө1.0
Хүрэл0.5
  • 4.2. Гадаад улсын иргэн байх үедээ медаль хүртсэн тамирчинд сар бүрийн мөнгөн урамшууллыг олгохгүй.
  • 4.3. Тамирчин нь сар бүрийн мөнгөн урамшуулал авах болзол хангасан бол мөнгөн урамшууллыг дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж олгоно.
  • 4.4. Тамирчин сар бүрийн мөнгөн урамшуулал авах болзол хангасан боловч урамшуулал олгогдохоос өмнө нас барсан тохиолдолд түүний ар гэрт нэг жилийн турш олговол зохих мөнгөн урамшуулалтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг удаа олгоно.
  • 4.5. Мөнгөн урамшуулал авч байсан тамирчин нас барсан тохиолдолд тухайн сараар дуусгавар болгож мөнгөн урамшууллыг зогсооно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x