Нийгмийн

БХЯ-ны дэд сайд Б.Баярмагнайгийн олгосон “Хандгайт вилла” хотхоны газрыг чөлөөлөхөөр болжээ

Хандгайтын ой, голыг хашаалсан “Ориент инвестмент пропертиз” ХХК барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Тухайн газрыг сурвалжлахаар очсон zarig.mn сайтын сэтгүүлч, зураглаачийн биед өөрсдийгөө харуул гэж тодотгосон хоёр иргэн халдаж, микрофоныг булаах, утсыг нь шидэж хагалах зэрэг зүй бус үйлдлүүд гаргав.

Тэгвэл тус компани нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын ойн бүсэд 2012 оны дөрөвдүгээр сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар ТАВАН ЖИЛ эзэмших эрхмийн гэрээн байгуулан авч байжээ. Газрыг тухайн үеийн СБД-ийн засаг дарга буюу одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрөл олгосон байна.

Улмаар “ой хамгаалах” зориулалтаар авсан газраа тухайн оныхоо арваннэгдүгээр сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчилж дахин ТАВАН жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ авчээ.

Ингээд есөн жилийн турш тухайн газарт юу ч хийхгүй байж байгаад саяхнаас 34 хүний нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан байна. Энэхүү хүсэлттэйгээ зэрэгцэн Хандгайтын ой мод, голыг хашаалан газар ухаж барилга барихаар зэхэж эхэлжээ.

Өдгөө эл компани “Хандгайт велла” гэх хотхон сүндэрлүүлэхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл “Хандгайт вилла”-гийн барилгыг зогсоож, газрыг нь чөлөөлөхөөр болсон талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-31 13:47

Байг�##�ь орчныг нөхөн сэргээх нь сайхан ажилдаа. Амжилт!

Зочин
Зочин
2021-08-31 13:49

Баярмагнай гэж жинхэнэ классик цүнх баригч намын даган амьдрагчдаа

Зочин
Зочин
2021-08-31 15:19

Ашгүй дээ. Гэхдээ �##�ь хэдийн сүйтгээд эхэлсэн байна лээ дээ. Том том тэрэг оруулаад, газрын хөрсийг нь юу ч үгүй эвдсэн байна лээ.

Зочин
Зочин
2021-08-31 16:05

Зөв. Ард нь бас л нэг авлигчин МАНгар бж бхиймдаа

Зочин
Зочин
2021-08-31 17:25

Баярмагнайг нь баривчлаач ээ. Илэрхий хууль зөрчиж зөвшөөрөл олгоно гэдэг ард нь авилга л бгаа ш дээ

Хмм
Хмм
2021-08-31 17:49

Хмм баярмагнай гэж энэ бүтэхгүй новшдооо

Ха
Ха
2021-08-31 19:55

Авилгач нөхөр дэд сайд болчихсон БХын хамаг тендерийг цөлмөж байгаа юм байна даа. Хөөрхий дөө хэдэн бор цэрэг мөнгө болж харагдаж дээ энэ новшт.

bb
bb
2021-08-31 19:57

Ene muu bayarmagnai cvnx barigch bsan nusan taglaa gaitai laitai l###riig barij shalgax xeregtei!

Зочин
Зочин
2021-08-31 19:59

Amjilt xvsie Bolormaad aa!

Зочин
Зочин
2021-08-31 21:31

Авилгын хэрэгт нь ямар хариуцлага тооцох юм бол доо, харж л байя даа.

eee
eee
2021-08-31 22:47

нэг нь өгж нөгөө нь цуц�##�даг энэ арай бишээ нагт өгсөн юм бариулж л орхихгүй зөндөө их хөрөнгөөрөө хохирлоодоо

Зочин
Зочин
2021-09-01 02:30

Заригийн Өнөрөө гэдэг �##�дарт шантаажчинд төлбөр төлөхгүй бол бизнес будаа болдог юм биш үү

Zochin
Zochin
2021-09-01 09:10

S#ag uuriig ni ch gsn ajlaas ni chuluul

гав
гав
2021-09-01 10:02

линкийн шүүх хэрэгтэй.монголын ард түмэн авилгачдыг шүүх болохоос өнөөдрийн монголын шүүх гэх хагас үхдэлүүд хэзээч шүүж чадахгүй.

Зочин
Зочин
2021-09-01 22:09

bogd uuliin orchimd buh barilguud zuvshuurul n uur baidag aylal zuulchlal gej avaad oron suuts baridag, eniig ch gsn bugdiig xhalgaach

Газрынханд хулхидуулсан иргэн
Газрынханд хулхидуулсан иргэн
2021-09-04 16:43

ГАЗРЫН АЛБА, ДУУРГИЙН УДИРДЛАГА ЧЕЛЕЕЛНЕ, ЗОГСООНО ГЭЖ ХУДЛАА ХУУРНА, БИЧИГ БИЧНЭ, АРГА СААМ ХИЙЖ ЦАГ ХОЖНО, ТЭР ХООРОНД НЬ БАРИЛГА БАРИГДАНА. ТЭР УЕД БИД МЭДЭХГУЙ ИРГЕНИЙ ХУВИЙН ЕМЧИД ХАЛДАХ ЭРХГУЙ ГЭДЭГ Л ХУМУУС ДЭЭ. ХУУРДАГДАХ ВЭ ДЭЭ. ГЭМ БИШ ЗАН ШУУ.

Холбоотой мэдээ

Back to top button