УЛС ТӨР

С.Амарсайхан: Амьд харилцаанаас хөндийрсөн хүүхдүүдийнхээ сурч, хөгжих эрхийг бодох ёстой

Шадар сайд С.Амарсайхан хичээл, цэцэрлэг орох гэж буйтай холбоотойгоор эцэг эхчүүд, багш, сурагчдад хандаж уриалга гаргажээ.

Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ цаг үе өндөр эрсдэлтэйн хэрээр өндөр хариуцлагыг та биднээс шаардаж байна.

Ирээдүй хойчийнхоо төлөө, энхрий үрсийнхээ төлөө төр засаг, сургууль, цэцэрлэгийн захиргаа, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд бүгд хамтдаа хичээцгээе.

Хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшил, хөгжлийн төлөө Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, ЭМЯ, УОК энэ жил хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим, танхим хосолсон байдлаар явуулах шийдвэр гаргасан.

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч бүтэн хоёр жил анги хамт олон, найз нөхөд, багш нартайгаа уулзалгүй, нийгмийн амьд харилцаанаас хөндийрсөн хүүхдүүдийнхээ сурч, хөгжих эрх ашгийг, ирээдүйг бид бодолцох ёстой. Ковид-19-ийн халдварын эрсдэл ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь илэрхий байгаа тул улс орнууд цар тахалтай зэрэгцэн амьдрах хариу арга хэмжээний бодлого, төлөвлөгөө, бэлэн байдлаа хангаж эхлээд буй.

Олны дунд анх удаа орох цэцэрлэгийн багачуудад, сүүлийн хоёр жил цэцэрлэгт явалгүй шууд дунд сургуульд орж буй зургаан настнуудад, тооны хүрдээ мартсан бага ангийнханд, хичээлүүдээ сая нэг нөхөж хоцрогдлоо арилгах гэсэн дунд, ахлах ангийнханд багш, эцэг эхчүүд хамтдаа тусалж сэтгэлийн дэм өгөх учиртай.

Хүүхэд багачууд маань цар тахлын халдвараас өөрсдийгөө хамгаалах давхар сорилттой хичээллэж буйг байнга бодолцон, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хамгаас чухал болоод байна.

Халдвар авсан тохиолдолд хүүхдүүдийг анги хамт олны болон ойр орчны зүгээс сэтгэлзүйн дарамтад оруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Хамтдаа эрсдэлийг сөрөн зогсож, хичээл сургалт, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хичээцгээе” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bi
Bi
2021-08-31 13:29

Huuhduud surguuli tsetserlegtee yavaad delta tusaad hiaraad ehlevel tumnii olon huuhdiin ami nasiig chi hariutsah yum u. Ami nasnaas iluu unetei hicheel, bolovsrol bhgui gej bodogdohgui bna u. Yamar beltgel hiisen bolood iim hamaagui hicheel ehluuleh gej bna?

Монгол
Монгол
2021-08-31 13:42

Яг үнэндээ хүмүүс хичээл эхэл гэж шаардаад хүүхдиин сурлаг хэцүүдлээ гээд байгаа биздээ хорихоор боль гэх тавихаар боль гэх ямар хэцүү олон түмэн бэ хичээлд явах нь яв болих нь боль за юу

Хариу
Хариу
2021-08-31 15:16

Хөл хориог эсэргүүцэж байгаа нөхдүүдийг ойлгохгүй юм. Эрүүл мэнд, амь наснаас чух## юм байдаг л юм байх даа. Амьд явб## ##тан аяганаас ус ууна гэдэг байхаа. Өөр элдэв юм яриад хөл хорионы эсрэг байгаа хүмүүс сайн бодооч. Та нар бүх юмыг нээе гээд байгаа учир энэ засгийн газар чинь бүх юмыг чөлөөтэй сул тавиад байна. Та нар бүгд хөл хорио тогтоо гэж шаардв## эд нар дагаад хөл хорино доо. Өвчин аваад нас барсны дараа мөнгө төгрөг хэнд хэрэгтэй юм бэ? үүнийг бодооч хүмүүс ээ

Холбоотой мэдээ

Back to top button