Нийгмийн

Г.Занданшатар: Алдсан боломжуудаа нөхөх хүүхэд, багш, сургуулийн эрхэм зорилго байх болно

Өнөөдөр есдүгээр сарын 01. Хоёр жил хөл хоригдсон хүүхдүүд танхимаар хичээлээ эхлүүлж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Танхимын, цахим, интерактив, зайны сургалтдаа идэвхтэй оролцож, сурах болон сургах үйлстээ чин сэтгэлээр хичээн шамдсан нийт хүүхэд багачууд, эрдэмтэн багш нартаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ хичээлийн жилд өнгөрсөн хоёр жилд учирсан хохирол, алдсан боломжуудаа нөхөх, арилгах нь хүүхэд, багш, сургууль хамт олны эрхэм зорилго байх болно. Эрдмийн их аян тань саад үгүй дардан байж, Монгол эх орон маань бадран мандах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button