Нийгмийн

Хичээлийн шинэ жилийн теле нээлт 08:30 цагт эхэлнэ

2021-2022 оны хичээлийн жил өнөөдөр эхэлж байна. Хоёр жил хөл хоригдсон хүүхдүүд танхимаар хичээлээ эхлүүлж байна.

Цар тахлын нөлөөгөөр сургуулиудад нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Иймд теле нээлтийн хөтөлбөр бэлтгэж, өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр 08:30 цагт үзүүлэх юм.

Халдварын нөхцөл байдал, эрсдэл өндөр хэвээр байгаа. Иймд цэцэрлэгийн 4, 5 настнуудыг ЕБС-тай хамт нээж, тав хоног танхимаар, тав хоног гэрээсээ цахимаар хичээллэх зарчмаар танхимын сургалтыг нээж буй юм. Харин ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээлээ эхлүүлнэ. Их, дээд сургууль, мэргэжлийн коллежуудын хичээлийг есдүгээр сарын нэгэнд цахимаар эхлүүлж, есдүгээр сарын 13-наас танхим болон цахим хэлбэрээр явагдах юм.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button