НИЙГЭМ

Андлалын хөшөөний сууринд Хэнтийн нутгийн зөвлөлөөс бүтээн байгуулалт хийнэ

Андлалын хөшөөний сууринд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс шинэ бүтээн байгуулалт хийхээр болсон талаар Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Ингэхдээ төрийн ямар ч оролцоо, санхүүжилтгүйгээр хийнэ хэмээлээ. харин бүтээн байгуулалтыг дэмжиж буй иргэдээс хандив өгвөл авна гэсэн юм.

Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Андлалын хөшөө”-г оюуны өмчийн асуудлаас үүдэн нураасан. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр, “БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч “Хос санаа” компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Барилгын явцад Д.Эрдэмбилэг агсан хүнд өвчний улмаас нас барсан. Талийгаач зураг төслийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй болсон учраас оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс шүүмжлэлүүд ирсэн. Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт ирсэн. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг Хос санаа компани буцаан төвлөрүүлнэ гэх хариулт ирүүлсэн” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button