Дэлүүн суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус сумын 3, 7, 9, 12 дугаар багт өчигдөр (2021.08.31) малын гоц халдварт шүлхий өвчний 13 тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд сумын хэмжээнд тодорхой бус хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоон, голомтын бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, малын гаралтай арьс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадагшаа худалдан зөөвөрлөхийг хоригложээ.
Багуудын дунд болон бусад чиглэлд зайлшгүй шаардлагаар зорчих хүн, тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэнд нэвтрүүлж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан тус сумын Тэмээн хүзүү, Дунд гарам, Байзын гүүр, Хагийн даваа, Бэлийн даваа, Бүргэдийн хавцал зэрэг долоон газарт хяналтын цэг гаргасан байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.