С.Чинзориг: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг үнэн гарсан гэж бодож байгаа

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших эрхмүүдийг тодруулах юм.
Хуралдаанд оролцохоор ирж буй МАН-ын гишүүдээс зарим сэдвээр байр, суурь авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзоригоос “Рио Тинто” компанид холбогдох сүүлийн үеийн мэдээллүүдэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Тэрбээр “Би Оюу толгойн асуудлаарх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Ер нь тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа. Хаврын чуулганаар Х.Нямбаатар сайдын мэдээллийг сонссон. Тэр үед Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн шалтгаан дээр хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргах нь зүйтэй гэдэг санал хэлж байсан. Засгийн газар тэгж ажилласныг зөв зүйтэй гэж бодож байгаа. Менежментийн алдаа гэж дүгнэлт гарсан нь үнэн болов уу гэж бодож байна. 1 их наядын асуудлаар гишүүдэд тодорхой мэдээлэл ирээгүй байна. 1 их наяд өглөө гээд өмнөх байр сууриудаа өөрчлөхгүй байх гэж л бодож байна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чиний мэдлэг дутнаа.