Х.Ганхуяг: Ерөнхий сайдад Х.Баттулга зөвлөхөд болохгүй юм байхгүй

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших эрхмүүдийг тодруулах юм.
Хуралдаанд оролцохоор ирж буй МАН-ын гишүүдээс зарим сэдвээр байр, суурь авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайдад зөвлөхөөр болсон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Яг томилогдсон эсэхийг нь мэдээгүй явж байна. Гэхдээ зарчмын хувьд болохгүй юм байхгүй. Ерөнхий сайд намын гэхээс илүү ард түмний эрх ашгийг төлөөлж, ажиллах ёстой. Хэнээр ч зөвлүүлж болно.
-“Рио Тинто” компаниас манай Засгийн газарт 1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон тухайд?
-Маш зөв сигнал гэж харсан. Дэлхий дахинд түүхий эдийн үнэ өндөр байхад гэрээгээ өөрчилж, шинэчлэхэд бэлэн байгаагийнх нь илэрхийлэл юм уу гэж бодож байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУУ АН-Н ТАГНУУЛ МАНАЙ НАМААС �######� !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Bolohgui yumgui l dee Gehdee hel ustai aria oyuunii chadamjtai zuvlehtei baihiig tsag ue shaardaj baigaag bodoltsoh l heregtei dee
Z##l chi.