Нийгмийн

Дорноговийн цагдаагийн алба хаагчдад хүүхдээ цэцэрлэгт хүргэх 30 минут олгожээ

Энэ жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллахаар болсон. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, ийн шийдвэрлэсэн юм.

Гэтэл цэцэрлэгт хүүхэд авах цаг 08:00 цагаас хойш байгаа учир аж ахуй нэгжүүд дотооддоо зохион байгуулалт хийж эхэлж байна.

Тухайлбал Дорноговь аймгийн цагдаагийн газар өглөө ажил цуглах цагийг 08:30 минут болгожээ. Өөрөөр хэлбэл алба хаагчиддаа хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх 30 минут олгосон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button