Нийгмийн
МҮИС БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг шүүхэд өгчээ

Монголын Үндэсний их сургуулиас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч байна гэлээ. Тодруулбал, хуулийн этгээдийн хувьд нэр хүндээ сэргээлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гарган ханджээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн наймдугаар сарын 26-нд мэдэгдэл хийхдээ "Монголын үндэсний их сургууль МУИС-тай ойролцоо сонсогдох нэрээр элсэлт авч байгаа нь луйвар. Оюутан, эцэг эхчүүд андуурах тохиолдлууд гарч байна. Тиймээс бид энэ нэрийг буцааж авах болно” хэмээсэн билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.