Нийгмийн

ЦДБЭЧ-ын эмэгтэй дуучдын зодооны хэргийг шалгаж байна

Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ажилчид согтуурсан үедээ нэгнээ зодож гэмтээжээ.

Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах амралтын газар тус чуулгынхан амарч байхдаа архидан согтуурчээ.

Улмаар 20 орчим насны дуучин У гэх эмэгтэйг 40 орчим насны Б гэх эмэгтэй зоджээ. Эх сурвалжийн мэдээллээр тэд өмнө нь хувийн таарамжгүй харилцаатай байжээ. Эл гомдлын дагуу хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгаж буй аж.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НУА булаацалджээ

bi
bi

yaanaa Nuguu aimar orilj duuldg n bish bizdee

Холбоотой мэдээ

Back to top button