Нийгмийн

Ч.Өнөрбаяр: Дарга ангид дагаар ордог нь бид биш

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр дэмжсэнийг мэдээлж мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга М.Тулгат: Дарга ангийн ноёрхол, данхайсан төрийн хэтэрсэн, ямар ч хэмжээ хязгаар, хариуцлага байхгүй энэ асуудал юунд хүргээд байгаа билээ. Туйлдаа хүрчихээд байна. Залуучууд бид үүний эсрэг тэмцлээ эхлүүлнэ. Данхайсан төр, дарга ангийн эсрэг тэмцлээ эхлүүлж байна. Үүний нэг хэсэг нь УИХ-ын нөхөн сонууль. Энд тулалдах хоёр хүн маань Үндэсний бодлогын хорооны хурал дээр тодорсон. Бид маш олон талаас нь харж, нэр дэвшигчдээ тодруулсан. Залуучууд бид үүссэн байгаа данхар төр, дарга ангитай тогтолцооны эсрэг явах цаг болсон.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос хоёр хүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энд нэг зүйлийг хэлье. Үзэл санаа, үнэт зүйл, зарчмаа худалдаагүй, энэ зарчим дээрээ өнөөдрийг хүртэл тууштай зогсож буй, энэ үзэл санааны тээгч болж буй тэр хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн. Монголчууд 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа хулгайч, авлигачдын засаглалыг сонгоогүй юм. Хуулийн засаглалтай Монгол Улсыг сонгосон юм. Гэтэл өнөөдөр хулгайч, авлигачид дарга нарын шинэ засаглалыг бий болгосон байна. Бид түүнийг нураана. Өнөөдөр шинээр бий болж байгаа дарга ангийн ханыг нь бид нураана. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Дарга ангид дагаар ордог нь бид биш. Бид энэ хүмүүстэй нэгийгээ үзэж, тэмцэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button