Нийгмийн

Зургаан хүмүүжигч хүүхэд ЭЕШ-д тэнцэж, их, дээд сургуульд элсэхээр болжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг долоон сурагч амжилттай суралцаж төгслөө.

Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс зургаа нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан авлаа.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон хүмүүжигч хүүхдүүдийг цахимаар суралцуулах нөхцөл боломжоор хангаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button