НИЙГЭМ

Урдуур нь гүйсэн охиныг мөргөхгүйн тулд жолоогоо огцом мушгиснаас осолдсон гэв

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Бээжингийн гудамж, “E” март худалдааны төвийн баруун гүүрэн дээр Toyota Land Cruiser 200 маркын автомашин зам гарч явсан эмэгтэйг мөргөж, улмаар гүүрнээс унаж осолдсон тухай бид өмнө мэдээлсэн.

Тус тээврийн хэрэгсэлд гурван хүн зорчиж явсан бөгөөд 30 настай эмэгтэй М жолоо барьж байжээ. Ослын улмаас 34 настай эрэгтэй Д гараа хугалж, 19 настай эрэгтэй хүнд гэмтсэн байна.

Тухайн үед ослын газарт байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар хохирогч 22 настай Д нь зам хөндлөн гарч байхдаа ийн машинд мөргүүлжээ. Автомашин хурдтай явж байсан бөгөөд жолоогоо огцом дарснаас ийн осолдсон байж болзошгүй байна. Гэвч албаны шалгалт үргэлжилж буй бөгөөд хэнийх нь буруу болохыг шалгалтын дараа мэдээлнэ гэв. Осолдсон машины зорчигчид болон мөргүүлсэн охины бие хэвийн, сайжирч байгаа аж.

Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Нарийхан гүүрэн дээр хурдтай явна гэж юу яриад бнаа. Одоо тэр охиныг буруутгах нь хуцаарай .

  2. Ер нь зарим явган хүмүүс гарцгүй газраар хээв нэг гарч бдаг шүү даа. Зарим жолооч нар ч үнэхээр хурд хэтрүүлж сүлжиж давхидаг хүмүүс бий шүү дээ.

  3. согтуу байсан шаадаг гарууд одоо мөргүүлсний буруу юу ингэх гээд цагдаа хэд хоног таг байсан юм хэрвээ мөнгө муутай хүн хүн мөргөчихсөн бол тэр дор тэгсэн гээд мэдээлдэг

  4. E-mart-н энэ гүүр бага зэрэг өгсүүр, тодорхой хурдтай явж байхад өгсүүр хэсэг дээр хүн зам хөндлөн гарч байв#### эвгүй шүү. Жолоочид энэ нөхцөл байд#### таарчлаа. Өгсөж явж байхад хүн харагдахгүй, өгсүүр хэсэг өнгөрхөд гэнт хүн гарч ирсэн байхаа. Тэгээд үрүүлээ мушгиж дээ….. Хэний буруу гэхээс илүү хүмүүс нь гайгүй байгаасаа.

  5. Монголын хуулиар явган зорчигч буруутан болж хурд хэтрүүлсэн том машинтай сагасан хүүхний зөв болно.

  6. хуцаарай. би ч жолоо барьдаг. хурдаа тааруулж л явдаг ш д. 30тай ##########й хүчтэй мотортой 200 гаа дийлээгүй л бна. мөргөдгөө мөрөгчөөд дайрахгүй гээд дарсан ч гэх шиг. явган зорчигч буруутгахргүй шү ноовшнууудааа

  7. Гарцгүй газраар гарсан бол охины буруу.Хэнэггүй байд#### өөрт болон хүнд гай болж байгаа юм.Ер нь үзэгдэх орчин муу үед (машин ирж буй нь харагдахгүй үед) ийм эрсдэлтэй үйлдлээр амь насаа дэнчин тавих осолтой.Зам хөндлөн гарахдаа чихэвчээр юм сонсохыг,утсаар ярихыг хориглож,ийм үйлдэлд өөрөө буруутахыг сануулж явган хүний хөдөлгөөний дүрмэндээ заасан байгаа байлгүй дээ.Гэнэтийн шийдвэрээс нь болж сууж явсан хүн нь ч хохирогч болж байгаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button