НИЙГЭМ
Д.Сэлэнгээгийн ээж: Медальд хүрээгүй ч, охиноороо бахархаж байна

"Токио-2020” зуны паралимпын наадмыг зорьсон манай баг тамирчид эх орондоо ирж байна.
Паралимпын наадамд эх орноо төлөөлөн байт харвааны төрөлд анх удаа оролцож, Монголынхоо тугийг мандуулсан Д.Сэлэнгээгийн ээж:
"Охин минь Польшийн тамирчин, паралимпын хошой хүрэл медальт Милена Олсевскатай цэц сорьж, 6:4-ийн харьцаатай ялагдсан. Охиноо гарах цагийг тэсэн ядан хүлээж, үзсэн. Монголын хэвлэлийн газрууд бас сайн ажилласан гэж бодож байна. Гэвч зохих газрууд хангалтгүй ажилласан гэж бодож байгаа. Тугчаар гарч ирэхэд охиноороо их бахархсан. Хэдий медальд хүрээгүй ч, улс эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцсон учир охиноороо бахархаж байна” гэв.
О. УЯНГА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.