МэдээНийгмийн

Өнгөрсөн сард 1.9 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны наймдугаар сард 1.9 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны наймдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 8 дугаар сард 163,323.50 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button