НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Хүндэтгэх шалтгаантай хүмүүст вакцины III тун хийж байна

Зорилтот бүлгийн иргэдэд коронавируст халдвараас сэргийлэх вакцины гуравдугаар тунг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд төөрөлдөм мэдээллүүд яригдах болоод байна.

Тухайлбал, “Спутник” вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд гуравдугаар тунд хамрагдах шаардлагагүй хэмээн зөвлөж буй гэх. Түүнчлэн зорилтот бүлгийн бус иргэд гуравдугаар тунд хамрагдсан тодорхой тохиолдлууд гарсан.

Дээрх асуудлуудаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулга авлаа.

-“Спутник” вакцины хоёр тунд хамрагдсан иргэд гуравдугаар тунгаа хийлгэж болох уу?

-Тухайн хүний өөрийн хүсэлтэд үндэслэн гуравдугаар тунгийн вакциныг хийж байгаа. “Спутник” хийлгэсэн иргэдэд гуравдугаар тунд нь “Файзер” хийж болно гэх зөвлөмж бий. Харин “Спутник”-ийн бүрэн тунд хамрагдсан иргэдийг гуравдугаар тун хийхгүй гээд буцааж буй зүйл байхгүй гэсэн үг.

-Уг нь зорилтот бүлгийн иргэдэд гуравдугаар тун хийж эхэлсэн. Гэвч энгийн иргэд хамрагдсан хэд хэдэн тохиолдол мэдээлэгдээд байна. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?

-Одоогоор яг зорилтот бүлгийн иргэдэд вакцины гуравдугаар тун хийж байна. Үүнд 55-аас дээш насны болон багш, цагдаа гэх мэт нэн шаардлагатай мэргэжил бүхий, мөн архаг хууч өвчтэй хүмүүс хамаарна. Бас хүндэтгэх шалтгаантай иргэд ч орно. Бидэнд зорилтот бүлгийн бус иргэн вакцины гуравдугаар  тун хийлгэсэн тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Вакцинжуулах цэг дээрх ажилчдад зөвлөмжийг өгсөн. Яригдаж буй хүмүүст хүндэтгэх шалтгаан гарсан байхыг үгүйсгэхгүй.

-Энгийн иргэдэд хэзээнээс гуравдугаар тунг хийж эхлэх вэ?

-Тодорхой болоогүй байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюун
Оюун
2021-09-07 16:17

БГД ийн 15 дугаар хорооны өрхийн эмнэлэгт 2 р тунгаа хийлгээд 3 сар болсон . 12 оос дээш насны бүх хүмүүст 3 тун хийж байгааш дээ.

55+
55+
2021-09-07 21:21

хаана хийлгэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button