НИЙГЭМ

Газар хөдлөхөд ХААЛГАА ОНГОРХОЙ орхи

Өчигдөр шөнө Төв аймгийн  Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод ч хүчтэй мэдрэгдсэн юм.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаар эрдэмтэн судлаачид хэлж байгаа. 

Иймд газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах тухай хүн бүр наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй.

  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсох

зэрэг үйлдлүүд хийх хэрэгтэй мэргэжлийн байгууллага сануулдаг. Үүнээс гадна нэг хамгийн чухал нь газар хөдлөлт эхлэхэд хаалгаа нээж орхих. Учир нь аюул тохиолдож нуралт үүслээ гэхэд хаалга гажаад онгойхгүй байх эрсдэлтэй. Нуралт үүсвэл гүйж гарч чадахгүйд хүрдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button