НИЙГЭМ
Эрдэмтдийн зөвлөл: 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох санал гаргасан

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан байна. Энэ нь шөнө, оройн цагаар Нийслэлийн хөдөлгөөн идэвхжиж, үүнээс улбаалан коронавируст халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотой аж.
Сүүлийн үед өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол буурах биш улам өсөх хандлагатай буй. Цаашлаад хичээл, сургууль танхимаар хичээллэж эхэлсэн тул намар, өвлийн цагт халдварын нөхцөл байдал хүндрэх вий, улмаар хөл хорио тогтоох вий гэсэн таамаглал дэвшүүлдэг.
Гэвч Засгийн газрын зүгээс "Дахиж хатуу хөл хорио тогтоохгүй" гэж удаа дараа мэдэгдээд буй. Харин эрдэмтдийн зөвлөл ийн оройн цагаар хөл хорио тогтоох хувилбарыг дэвшүүлжээ. Уг саналыг УОК-ын хурлаар хэлэлцэх юм.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв баар энэ тэр газар ниилээд өвчин тараагаад байгаа юм ер нь 22 цагаас хойш идэж ууж орилж гуугааглах албатай биш шүү орон байранд орилоод байвал шууд орж очоод хүрздэнэ шүү санууллаа шүү