
М.Тулгат даргатай АН-ын Үндсэн дүрмийн хороо есдүгээр сарын 3-нд хуралдсан. Үүгээр З.Энхболд, Ц.Туваан нарыг намаас хөөх саналыг хэлэлцсэн байна.
Наймдугаар сарын 30-ны Үндсэн дүрмийн хорооны хуралдаанаар М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарыг намаас дөрвөн жилийн хугацаатай хөөсөн. Үүний дараа намын гишүүдээс З.Энхболд, Ц.Туваан нарт ч ижил агуулга бүхий хариуцлага тооцох нь зөв гэсэн санал гарчээ.
Үндсэн дүрмийн хороо энэ саналыг хэлэлцээд дэмжсэн ч шийдвэр хараахан албажаагүй байгаа аж. Эл мэдээллийг АН-ын дарга М.Тулгат хэвлэлд бататгажээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.