Мэдээ

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтуудыг цахимаар зохион байгуулж байна

НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь нийслэлийн иргэд, оюутан сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтуудыг энэ сарын 15-ны өдрөөс цахимаар зохион байгуулж байна. Танхимын сургалтыг ирэх 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлнэ.

Тус төв нь газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед обьектыг орхиж аюулгүй орчинд гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах чиглэлээр мэдлэг, дадлага олгох  сургалтын 6 танхим, 3D үзвэрийн бичил кино театрт лекц сургалт зохион байгуулах танхимуудтай.

Гамшгаас хамгаалах, мэдлэг дадлага олгох сургалтуудыг тогтмол явуулснаар иргэд, хүүхэд багачууд гамшгийн аюулын тухай тал бүрийн мэдлэгтэй болж аливаа гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг олгох юм гэж НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button