Э.Цэндбаатар архинаас татгалзахаа илэрхийлж, ДАШТ-нд явуулж өгөхийг гуйлаа

БОКС: Э.Цэндбаатар болон Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Гэрэлт-Од нар Цэндбаатарыг ДАШТ-д оролцуулахыг гуйж Монголын Боксын холбооны удирдлагуудад хадаг барьж сөгдлөө.
МУ-н гавьяат тамирчин Э.Цэндбаатар хэвлэл, телевиз сошиолоор дамжуулж алдаа дутагдалаа бүрэн ухамсарлаж ард түмнээсээ уучлалт гуйж хоёр охиныхоо нэрийн өмнөөс архи дарснаас ч татгалзаж байгаагаа зарлаж сүүлчийн дэлхийн аваргад оролцуулах боломж эрэлхийлж МЗХ-нд хандсан билээ.
Тэгвэл МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од ЕНБД Т.Төрсүлд тэргүүтэй удирдлагууд МБХ-БТСУХ-ны удирдлагуудад хандаж өмнөөс нь дахин уучлал хүсэж, сүүлчийн дэлхийн аваргад нь оролцуулах боломжоор хангаж өгөх, шаардлагатай бол МЗХ батлан дааж тэмцээнд явуулах тухай албан хүсэлт тавьж эв хүндэтгэлийн цагаан хадаг барьж, алдаагаа ухамсарласан зэргийг нь харгалзан үзэж залуу хүнийх нь хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Мөн Э.Цэндбаатар ч бас багшаа намайг уучлаарай хэмээн хоолой нь зангиран байж өвдөг сөгдөн гуйж багшид барьдаг хүндэтгэлийн шар хадаг өргөн барив. МБХ-ны зүгээс ч чамд хайртай хэмээн хүндэтгэн хүлээн авч удирдах зөвлөлд уламжлан даруй шийдвэрлэж өгөхөө амаллаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ичиж үхээсэй дээ
Хэн ичиж үхэх болж байнаа
arhichin hun arhinaasaa garaad tamirchin boloh geed bgaa yumuu daa haashaa yum
Хадаг өгч байгаа авч байгаа 2-ын аль алинаас нь ой гутлаа. Та нар чинь хүн үү мал уу?
Шударга бус шийтгэсэнд ард түмэн дургүйцэж байна, 1. Овоо босгоогүй бол… гэгчээр эрхэм сайдтанг орой дээрээ залж, цар тахлын үед 130 гаруй хүн цуглуулж хооллосон гэм буруутанг шийтгээгүй. 2. Олуулаа бүүрэлхэж зодсон нөхдүүдийг шийтгээгүй. 3. Тэнд байсан УЗн 3 гишүүнийг шийтгээгүй. 4. Аль жилийн өмнө шигшээгээс хөөж арга хэмжээ авчихаад дахин хөөж шийтгэлийг давхардуулсанд. 5. Тэмцээнд орж ядарсан тамирчдынхаа сувилалыг өөрийн хувийн эмнэлэг болгосон даргаа яаж ч чадаагүй холбооны гишүүдийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Тоолоод байвал дуусахгүйнээ, болий. Тэгээд ч хүнийг унахад нь түлхээд дэвслэх нь гол биш түшээд босгох нь чухал. Энэ жаалхүүд хэцүү байгааг нь мэдэрсэндээ дэмжиж байна, тэр Дэлхийн аваргад нь заавал явуулах хэрэгтэй, хариу нэхэхгүй ээ аварга бол ч гэхгүй, медаль авч гэхгүй ээ. Зүгээр хүн ёсны сэтгэлийн дэм өгөхийг хүсч байна, дахин сахилгагүй зан гаргахгүй байх гэсэндээ дэмжиж байна
Чадалтай юм бол Сорилдоо ялаад явдаа. Тэмцээнээсээ хоосон ирвэл тэндээ л үлдэх байх даа. Монголчуудыг талцуулчихаад медаль авахгүй бол насаараа нуугдаж амьдрана шүү. Эцэг эх Эмүжин эгч өмөөрсөн өргөн түмний нэр төр нүүрийг баасдав даа. Ард түмэн шийтгээд өршөөгөөд байдаг Боксын Холбоо биш шүү . Нүүрээ нэг буруулбал чамайг нар үзүүлэхгүй мужлах баых шүү. Хичээгээрэй Хүүхээ
Чада лтай юм бол Сорилдоо ял а.ад явдаа. Тэмцээнээсээ хоосон ирвэл тэндээ л үлдэх байх даа. Монголчуудыг тал цуул чих аад меда ль авахгүй бол насаараа нуугдаж амьдрана шүү. Эцэг эх Эмүжин эгч өмөөрсөн өргөн түмний нэр төр нүүрийг баа сдав даа. Ард түмэн шийтгээд өршөөгөөд байдаг Боксын Холбоо биш шүү . Нүүрээ нэг буруулб ал чамайг нар үзүүлэхгүй муул ах байх шүү. Хичээгээрэй Хүүхээ