Нийгмийн
МҮОХ: Э.Цэндбаатарыг сорил тоглолтод оруулахаар боллоо

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ.
Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан. Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо.
Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tulga ni uuruu moscowd bgaan bishuu tsendee shuud yawah estoi shde dashtruu
Энэ боксын хороог өөрчил! Үлгэр жишээ болж дүү нараа удирдан залах ёстой ах нь бэртэл гэмтэл авсан тамирчдынхаа эмнэлэгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан хувьдаа гулгуулаад хэл ам гараад хэрэг бишдэхээр ХЗДХСайдын ивээлд багтахын тулд ерөнхийлөгчөөрөө залж цар тахлын үеийн хуулийг зөрчин 130 хүнийг цуглуулсан нь энэ хэргийн эх үүсвэр. Овоо босгоогүй бол… гэдэг шиг энэ бүх будлианд ашиг сонирхолын асар их зөрчил бгаа, ах нарын тавьсан уриханд гэнэн цайлган жаалхүү л орчихсон. Үзүүлээд өг Цэндбаатараа