Нийгмийн

ХЭҮК Б.Одсүрэнг уучлалт гуйхыг шаарджээ

Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ есдүгээр сарын 16-нд нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэнг бэлгийн цөөнх иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан бичгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт илгээжээ.

Тус шаардлагад “ЛГБТ Төв” Төрийн бус байгууллагаас /ТББ/ “Тэгш эрх, бахархлын өдрүүд кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын 18 чиглэлийн 18 автобусанд зохих журмын дагуу төлбөр төлж, сурталчилгааны материал байршуулжээ. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусанд тавигдсан сурталчилгааны материалыг буулгуулж, энэ талаараа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа” гэж өөрийн цахим хуудаснаа бичиж, гэрэл зургийн хамт нийтэлжээ.

Энэ үйлдэл нь ЛГБТИК хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх мэдээллийг Комисст гаргаж, зөрчигдсөн хүний эрх, эрх чөлөөг сэргээж өгөхийг хүссэн байна. Мөн “ЛГБТ Төв” ТББ-аас энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр новшнуудаас уучлалт гуй гэнэ үү. Яасан гэж уучлаарай гэх болж байна. Балиар гаж донтонгууд эрх ярихаас үүргээ мэддэг юм уу. Өөрсдийгөө нэг их орчин үеийн, чухал амьтад гэж боддог хэрэг үү. Хүний нэр зүүсэн гаж новшнууд, хорхой шавьжнаас ч дор

Zochin
Zochin

Bitgii gui nuguuu solongoruuldag huchirhiilegchid bizeee bitgii shuu

Зочин
Зочин

Үүргээ мэдэхгүй байж битгий дандаа эрх яриад бай!!! Та айхтар том эрхтэй байхад Одсүрэнд ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх байдаг гэдгийг ойлго.

Зочин
Зочин

Юунд уучлал гуйх гэж.Балиар юм нийтийн тээвэрт байршуулдаг нь буруу.Эрх нь байсан ч үүрэг гэж бас юм бий.Юу сурталчилж байгаагаа ухаар.Ялангуяа хичээл сургууль эхлэж байхад ийм сурталчилгаа хийх нь буруу.Өөрсдийн машин дээрээ нааж болно.Хүзүүнээсээ зүүгээд явж болно.Нийтийн тээвэрт бол NO шүү.Битгий уучлал гуй Харин зүй бус сурталчилгаа гээд оцойтрл нь торго .Шүүхэд өг

Зочин
Зочин

Хүн өөрийнхөө хувийн сошиал хаягт үзэл бодлоо илэрхийлж болохгүй юу. Үхсэний хатсаны уучлал

Уншигч
Уншигч

Уучлал гуйна гэжбайхгүй шүү, уучлал гуйхаар ч юм болоогүй, битгий давар хэмжээндээ амьдар, чадахгүй бол галзуурдаг улсдаа очиж хөлөөрөө толгой хий гэж хэлээрэй, Одсүрээн чи бөхөлзөөд байваа, тэснэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button