Нийгмийн
Сөүлээс ирсэн 74 хүнийг тусгаарлажээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын баталсан хуваарийн дагуу энэ сард 29 удаагийн нислэг үйлдэхээр товлоод буй. Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц өчигдөр /2021.09.18/ орой 19:00 цагийн үед газарджээ.
Тус нислэгээр 168 хүн эх орондоо ирсэн байна. Тэдний 74 нь тусгаарлалтад шилжсэн бол 94 нь гэрийн ажиглалтад байгаа юм.
Тусгаарлалтад шилжсэн хүмүүсийн 36 нь “Дрийм”, 38 нь “Вайт хаус” зочид буудалд тус тус байрлажээ. ОБЕГ–ын мэдээлснээр ХӨСҮТ-ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 87 хүнээс PCR шинжилгээг авсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.