НИЙГЭМ

Франц улс ОБЕГ-т дараагийн ээлжийн автомашинуудыг энэ сард нийлүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийж, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож, Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан, Хямралын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техник нийлүүлэх төслийн хүрээнд нийт дөрвөн төрлийн 42 гал унтраах зориулалтын автомашин нийлүүлсэн. Холбогдох сургалт, дадлагыг эхлүүлээд байна. Дараагийн ээлжийн автомашинууд энэ сарын сүүлээр нийлүүлэх юм.

Агаараас эрэн хайх, аврах нэгжид одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагааны хоёр, сургалтын зориулалтаар ашиглах нэг нисдэг тэрэг нийлүүлсэн. Энэ төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна. Эдгээр төслүүд автомашин, техник болон нисдэг тэргийг нийлүүлэхээс гадна аврагч, гал сөнөөгч, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах цогц хэлбэрээр хэрэгжиж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button