Нийгмийн

Эдийн засагч Ч.Отгочулууны төсвийн талаарх онцлох 11 ишлэл

Эдийн засагч Ч.Отгочулуутай хийсэн төсөв тойрсон ярилцлагаас онцлох 11 ишлэлийг хүргэж байна.

  • Төсөв алдагдах нь иргэний төлөх татвар нь ихсэж мэдрэгддэг
  • Орлогыг өндөр тооцож байгаагийн гол шалтгаан нь үрэлгэн зарлагаа нуух сонирхол юм
  • Төсвийн бодит алдагдал хэт өөдрөг, зориудын зохиомол төсөөллөөс болдог
  • Засгийн газар зардлаа зохиомлоор өсгөдөг
  • Ерөнхийдөө төсвийн орлогыг өөдрөгөөр тооцож, татвар төлөгчдийн үүрч буй ачааг дунджаар 20-30 хувиар өсгөхөөр тооцсон
  • Засгийн газар “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” стайлын өндөр алдагдал, зардалтай төсвийг айж ичилгүйгээр оруулж байна
  • Нүүрсний экспортыг өндөр тавихаар ДНБ зохиомлоор өндөр харагдуулдаг
  • Сангийн сайд бол төсвийг өөрөө хийнэ, төлөвлөнө, хэмжинэ, шалгуураа өөрөө тогтооно, түүндээ өөрөө дүн тавина, өөрөө тайлагнана. Уг нь Улсын их хурал хянадаг байсан ч ковидын хуулиар тэр үүргийг нь хязгаарлачихсан.
  • УИХ-ын гишүүд дахин сонгогдох сонирхолтой учраас тойрогтоо ахиухан төсөв батлуулчихвал сэтгэл нь ханадаг
  • Талын нэг тараасан үрэлгэн төсөв нь дахин сонгогдох сонирхолтой УИХ-ын гишүүдэд л ашигтай
  • Халдвартай байгаа энэ үед боловсрол, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхдүүдэд түрүүлж хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэтэл түүний оронд Ерөнхий сайдын тойрогт 2024 оны сонгуулийн өмнө ашиглалтад орох олон барилга овоолох нь.

Ярилцлагын бүрэн эхийг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button