Нийгмийн

Загасчлахаас явсан иргэний цогцсыг олжээ

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг Доргол гэдэг газар “Прадо-150” загварын автомашинтай таван иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагад бүртгүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очин эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн  05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Харин нөгөө иргэнийг эрэн хайж байгаа ч олдоогүй хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button