Нийгмийн

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “H&S Mongolia” брэнд ажилчдынхаа цалин өгөхийн тулд цүнхнүүдээ хямдруулжээ

Үндэсний үйлдвэрлэгч H&S Mongolia брэнд ажилчдынхаа цалинг тавихын тулд дэлгүүрээ буулгаж, бараандаа 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ. Бид тус брэндийн үүсгэн байгуулагч Б.Батцэцэгтэй уулзаад байна.

-Дэлгүүрээ татан буулгаж байгаа гэсэн мэдээллийн дагуу ирлээ. Та манай уншигчдад үүсээд буй нөхцөл байдлаа тайлбарлаач?

-Манайх үйл ажиллагаагаа эхлүүлээд 6 жил болж байна. Анх онлайнаар үйл ажиллагаагаа явуулж байгаад хүмүүст бүтээгдэхүүнийхээ чанарыг таниулахын тулд түрээс төлж, дэлгүүр ажиллуулах болсон. Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд хоёр дахь дэлгүүр маань онлайнд шилжиж байна.

-Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байна гэсэн. Танайх нийт хэчнээн ажилтантай вэ?

-Манайд 4-5 хүн ажилладаг. Борлуулалт муу байгаа учраас ажилчдынхаа цалинг тавих боломжгүй болсон. Тиймээс бүх бүтээгдэхүүндээ хямдрал зарлаад байна. Ажилчдын цалингаас гадна үйлдвэрлэл эрхэлж байгаа газрын түрээс, дэлгүүрийн түрээс төлнө.

-Энэ байршилд дэлгүүрээ нээгээд хэр удаж байгаа вэ?

-Удаагүй ээ. Энэ оны долдугаар сарын 14-нд энд дэлгүүрээ нээсэн. Хөрөнгө, цаг хугацаа, сэтгэлээ зарцуулсныхаа дараа буцаад дэлгүүрээ хааж байгаадаа харамсаж байна. Ганц манайх ч цар тахал дэгдсэнээс хойш бусад үйлчилгээний газрууд ийм асуудалтай нүүр тулгарч буй байх. Өмнө нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг байсан бол одоо ямар ч боломжгүй боллоо.  

-Танай бүтээгдэхүүнүүд одоо хэдээс хэдэн төгрөгийн хооронд борлуулагдаж байна вэ. Та үнийн мэдээлэл өгөөч?

-Манайх бүтээгдэхүүнээ цэвэр арьсаар болон үйлдвэрийн арьсаар үйлдвэрлэдэг. Цэвэр арьсаар хийсэн бүтээгдэхүүний доод үнэ 25 мянга байсан. Одоо 15 мянга болчихсон байгаа.

Хамгийн хямд арьсан цүнх 15,000 мянга, үүргэвч 75,000, хоёр хос цүнх 45,000, гурван хос 3 хос цүнх 60,000 болсон. Мөн цүнхнээс гадна олбогууд бий.

-Хямдрал зарласны дараа хэр их хүмүүс ирж байна?

-Хямдрал зарласны дараа хүмүүс их ирж байна. Ер нь түрээсийн хугацаа нэг сарын дараа дуусна. Нэг сарын хугацаанд бүтээгдэхүүнээ борлуулж байгаад онлайнд шилжинэ дээ. Онлайнд шилжихээр хүмүүс барьж үзэж чадахгүй, зураг хараад авна. Тэгэхээр борлуулалт багасна. 

Тус дэлгүүрийн хаяг: Хорооллын түмэн плаза нэг давхарт 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2021 21:46

Анхнаасаа тэнгэрийн үнээр монголчуудаа айлгадагаа болих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button