СПОРТ

Парисын “Их дуулга”-д оролцох жүдочид Францыг зорилоо

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Францын нийслэл Парис хотод ирэх сарын 16-17-нд болно. Тус тэмцээнд оролцох Монголын жүдочид өнгөрсөн шөнө 01.00 цагт Франц улсыг зорилоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Б.Нармандах, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар, О.Уранбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д Б.Бат-Орших нар барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглоно.

Тус тэмцээнийг гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа, Д.Амартүвшин, С.Моллай, У.Отгонбаатар нарын шилдгүүд өнжинө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button