Нийгмийн

П.Бүрэнтөгс: Монгол наадмаа харийнханд алдах аюул нүүрлээд байна

Увс аймгийн Давст сумын харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол гэр” төслөө өчигдөр танилцуулсан. Төслийн хүрээнд 21 аймагт ажиллаж, амьдарч буй 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэхээр болсон талаар мэдээлсэн юм.

Энэ үеэр улсын аварга П.Бүрэнтөгс “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Ингэхдээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам хойшлуулсан асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Дайны он жилүүдэд ч монгол төрийн наадам болдгоороо болж байсан. Хэдхэн бөхчүүдийн бай шагнал, цол хэргэмтэй холбоотой асуудал биш. Монгол түмний их өв соёл юм. Бид өв соёлоороо ондоошдог түмэн. Үүнийгээ харийнханд алдах аюул нүүрлэчихээд байна. Магадгүй бид хэдхэн жилийн дараа өмнөд Монголд очиж наадмаа үзэх үзэх эрсдэлтэй байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө урд очиж алтан бүсний төлөөх барилдаанд оролцож байхад өвөр монголд бөх хөгжөөгүй спорт байсан. Өнөөдөр өндөр хэмжээнд хөгжжээ.

Тэд үндэсний спортдоо ач холбогдол өгч, хүч хөрөнгө хаяж байна. Мөн Киргиз улсад өндөр бай шагналтай монгол туургатны наадам хийж, жуулчдыг татаж байна. Ийм эрсдэлтэй цаг үед үндэсний өв соёл руугаа довтолж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нь мөхөл рүү нь түлхэж байгаа хэрэг. Хувь хүний зүгээс эмзэглэж хүлээж авсан. Бид энэ их өв соёлыг хойч үедээ бүтэн бүлээнээр нь өвлүүлж үлдээх ёстой юм шүү дээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-15 11:46

Эмээлтийн хужаа нар түрүүлж та нар зовлогонууд араас нь туг тойрно

Bolor
Bolor
2021-10-15 11:59

Үхсний чинь дайны үе

зочин
зочин
2021-10-15 12:59

Өмхий увс �######�өө.

Холбоотой мэдээ

Back to top button