УЛС ТӨР

Д.Дагвадоржоос “АЙДАГ” ах ба сайд

АН-ын гишүүн, иргэн Д.Мөнх-Эрдэнэ Аса циркийг дотроос нь нураасан байдлыг лайв хийж олон нийтэд харуулснаар энэ асуудал олны анхаарлын төвд ороод байна. Монгол Улс одоо цирк ч үгүй болох нь, циркээ буцааж авъя гэх мэтчилэн иргэд, олон нийт харамссан сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Гэхдээ циркийг саяхан л гэнэт нураасан юм биш. Аль жилийн өмнө л Д.Дагвадорж аваргын хувийн хэвшилд очоод буй "Аса цирк” -ийг дотроос нурааж эхэлсэн. Харин үүнийг циркчид болон олон нийт эсэргүүцэн Монголын циркийн урлагийг гудамжинд гаргаж, циркийн барилгыг үгүй хийх гэж байна хэмээж байв.

Гэтэл Циркээс хариу мэдэгдэл гаргасан. Ингэхдээ “1940 он байгуулсан Монгол Улсын циркийн үндсэн хийц, загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болсон. 2021 оны зургаадугаар сар гэхэд шинэ байрандаа нээлтээ хийж, циркийн иж бүрэн тоглолт зохион байгуулна” хэмээн ам гарч байв.

Харин өнөөдөр засварын ажил дуусаж, тоглох нь байтугай эхлээ ч үгүй нураасан хэвээрээ байгаа нь олон нийтэд ийн ил боллоо.

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн олон нийт циркийн асуудлаар тодорхой мэдээлэл авч, цаашид хэрхэх гэж буйг сонирхсон ч үүнд хариулт өгөх нэг ч дарга гарч ирсэнгүй.

Соёлын салбарыг өөд нь татна гэж шинээр байгуулсан Соёлын яам нь таг чиг. Түүний сайдаар очсон Ч.Номин гэх хүүхэн нүд балай, чих дүлий сууна. Менежментийн хувьчлал гэх боловсон дээрмээр АСА-д алдсан Үндэсний Циркийг Монголчуудад, хүүхдүүдэд, мэргэжлийн уран бүтээлчдэд авч өгөх ажлыг түүчээлж, эхлүүлэх ёстой хүн мөнөөс мөн.

Түүнчлэн нийслэлийн өнгө төрх болсон, олон жилийн үүхтүүхтэй циркийн барилга нь балгас болчихоод байхад дүүгийнхээ ард нуугдсан хотын дарга Д.Сумъяабазар ч дуу нь гарахгүй алга болов. Түүнд гэр бүлийнх нь, дүүгийнх нь бизнесийн эрх ашиг нэн тэргүүнд болохоос Монголын циркийн ирээдүй юу ч биш гэдэг нь энэ өдрүүдэд бэлхнээ илрэх нь энэ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-10-17 15:26

Давгадорж гэсэн нэг гөлтийсөн Цувдай байнаа, Монгол улсын Урлагийн нэг бүхэл бүтэн том с�##�бар болох Циркийн урлагийг тэр чигт нь Устгаж үгүй хийлээ ш дээ, ёстой Хорлонтой Цувдай юмаа

irgen
irgen
2021-10-17 16:04

naizuud biz dee? nuden balai chihen dulii l baigaa bh, tuunees bish medeegui bna gej yu bhw. za tegeed henii ur sad, yu hiij bsan be? gedgees ugaasaa haragdna bizee... hulgai hiij, busdyg deeremdej, ulsaas ichihchgui hungulttui tuslamj, tetgeleg, geh metiig bugdiin shahuu huu hamchihaad "bi odoo boliloo" geheer luiwar hiideg biz, mun biz?

Zochin
Zochin
2021-10-17 16:10

Turiin umchiin horoonii darga baisan 1 nuhur Ypond emchuulehdee Dagvadorjoor tulburuu hiilgeed orond ni ulsiin tsirkiig beleglesen gesen yria baidag.

Зочин
Зочин
2021-10-17 18:05

Циркээ буцааж авья аа, анх зарцуулсан мөнгийг нь буцааж өгөөд л авчихья

хуучин хүн
хуучин хүн
2021-10-17 18:29

1940 онч бишээ.1971 онд югослав барьж байгаад орхисныг ах нар дуусгасан юм.

Холбоотой мэдээ

Back to top button