НийгмийнНИЙГЭМ

Улсын аварга П.Бүрэнтөгсийн зодог шуудгийг 20.5 саяар авчээ

Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан Бүрэн Монгол гэр төслийн танилцуулах өдөрлөг өчигдөр Mongol Nomadic жуулчны баазад боллоо.

Энэ үеэр П.Бүрэнтөгс аваргын 2015 оны улсын баяр наадамд үзүүрлэхдээ өмсөж байсан зодог шуудгийг дуудлага худалдаанд орууллаа.

Улмаар иргэн Б.Түмэндэлгэр 20.5 сая төгрөгөөр худалдаж авчээ. Тэрбээр хорт хавдар өвчнөө эмчлүүлэхээр БНСУ-г зорих үед П.Бүрэнтөгс аварга дэмжлэг үзүүлж байсан юм байна. Тиймээс аваргын санаачилсан сайн үйлсийн аяныг ийн дэмжиж байгаа аж.

Энэхүү дуудлага худалдаанаас олсон 20.5 сая төгрөгийг иж бүрэн гэр олгох сайн үйлсийн аянд 100 хувь зарцуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button