Нийгмийн

Д.Цогтбаатар “Дэлхийн удирдагчдад 100 грамм архи өгөөд цоожилчих” хэмээн ярьжээ

Оросын Сочи хотноо "Валдай" олон улсын мэтгэлцээний клубийн 18 дахь удаагийн хурал болж байна. Оросын төдийгүй гадаад орнуудын шинжээчдийн оролцсон арга хэмжээ 10 дугаар сарын 18-ны өдөр эхэлсэн бөгөөд дөрвөн өдөр үргэлжилж, 22-нд дуусна.

Тус форумд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож буй юм. Тэрбээр индэр дээрээс илтгэл тавих үедээ "Дэлхийн том гүрнүүдийн удирдагчдад стакантай 100 грамм архи өгөөд ямар нэг бункерт хаачих. Хэл амаа ололцсон цагт л гаргана гээд. Хоёр шил архины дараа тэд найз болоод гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан гэнэ.

Ийнхүү Монголын улс төрч дэлхийн удирдагчдыг асуудлаа шийдэхийн тулд архи хувааж уу хэмээн ярьсан талаар Оросын РИА Новости болон бусад хэвлэлүүд онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-19 16:00

Эвий дээ эвий. Энэ амьтаныг дээ

Зааз
Зааз
2021-10-19 18:10

Хошигноо л биз дээ,яадгийн. Эгүүрийн эргүүнүүд.

Холбоотой мэдээ

Back to top button