Нийгмийн

Ц.Нямдорж: Оюутолгойн асуудлаар хуулийн болон санхүүгийн зөвлөх компани хөлсөлнө

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар өчигдөр МАН-ын бүлэг хаалттай хуралдсан.

Бүлгээр юу ярилцсан талаар ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдоржоос тодруулахад “Оюутолгойгоос Ерөнхий сайдын нэр дээр бичиг ирсэн. Судалж байна. Бүлгийн хурал дээр танилцуулга хийсэн. Нууц хуралдаан учраас та нарт хэлж чадахгүй ээ.

Эцэслэж, тохирч байж ярина. Хэлэлцээрийн өмнө яригдаж байгаа асуудлаар өнөөдөр, маргааш өөр өөр мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаниуд хөлсөлж, цаашид яриа хэлэлцээр хийх бодолтой байна.

34 хувийн өр одоо энэ хэлэлцээрийн түвшинд хөндөгдөж байна. Яаж шийдэх нь одоогоор тодорхойгүй. Надтай холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Оюутолгойн асуудлаар Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ сайд мэдээлэл өгдөг байсан. Одоо Х.Нямбаатар сайд ажиллаад явж байна” гэлээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button