Нийгмийн

С.Жавхлан: Дөрвөн тэрбумыг нэхсэн гээд байгаа хүмүүс гарч ирээд ярь

МУГЖ С.Жавхлан төв талбай дээр дөрөв дэх өдрөө суулт зарлаж буй. Түүнийг Сангийн сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг төсвөөс нэхэмжилж өгөөгүй учраас суулт зарласан гэх мэдээллийг өглөө иргэн Отгонтөгс мэдээлсэн. Тэгвэл эл мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан баталлаа.

Тэрбээр “Хамаг Монгол тоглолтоо хийх гэж байгаа тухайгаа С.Жавхлан хэлж надтай уулзсан юм. Цар тахлын хүнд үед урлагийнхан, аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод нэрвэгдэж буй. Энэ хүрээнд тэрхүү уулзалт болсон юм. Нийтдээ 4 тэрбум орчим хөрөнгө шаардлагатай хэмээсэн. Мэдээж төсөв санхүү боломжгүйг тайлбарлахад тэрээр бухимдсан л даа. Энэ нь жагсаал болно гэж бодоогүй. Гэхдээ төсвөөс урлаг, уран сайхны тоглолтыг ивээн тэтгэх боломжгүй шүү дээ” хэмээв.

Харин талбай дээр суулт зарлаж буй С.Жавхлан энэ талаар асуухад шууд үгүйсгэсэнгүй. Харин "Тэр хүмүүсээ гарч ирээд ярь гээч. Үхэхэээрээ үхэр буугаа тавина гэж маш их айдастай байна. Би дөрвөн өдөр энд байна шүү дээ. Тэд нараа гараад ир гээч дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button