Хүүхдүүдийн коронавирусаар өвчлөх хувь буурч эхэлжээ

Хоёр, гурван настай хүүхдүүдийг ирэх сараас цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байгаа талаар БШУ-ны сайд Б.Энх-Амгалан өчигдөр мэдээлсэн.
Учир нь хоёр, гурван нааштай мэдээ байгаа аж. Б.Энх-Амгалан сайд хэлэхдээ "Хоёр, гурван настай хүүхдүүдийг нэг хоногийн өмнө ч болов цэцэрлэгт авахыг зорьж байна. Нэг зүйл дээр итгэл үнэмшилтэй байгаа. Есдүгээр сарын 01-нд хичээл эхлэхэд халдвар авсан хүмүүсийн дотор эзэлж байгаа хүүхдийн хувь 20 хувь байсан. Энэ тоо хэмжээ буурч байна. 18 хувь болсон.
Мөн 0-11 насны хүүхдүүдийн томуугийн вакциныг эрчимжүүлсэн. Нас наснаасаа хамаараад хамрагдалт 70-90 хувьтай байна. Бас багш нарыгаа гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Энэ ажлуудыг хийсний дараа Мэргэжлийн хяналт, ЭМЯ-тай хамтарсан нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээ хийгээд аль болох эрт цэцэрлэгт хамруулах ажлыг хийхээр ажиллаж байна гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.