Нийгмийн

Иргэдийн 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал шар түвшинд шилжинэ

Засгийн газрын хуралдааны дараа УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр мөн “Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь гуравдугаар тунгаа тариулбал аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг илүү нээлттэй болгоно. Халдвараас урьдчилан сэргийлэх журмыг дагаж мөрдсөн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж эхэлсэн. Мөн хариуцлагын гэрээ байгуулж зарим үйл ажиллагааг эхлүүлсэн” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3-р тунтай холбоотой дараах үүрэг өглөө.

– Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах

– Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх

-Арваннэгдүгээр сарын нэгнээс 50 хувийн дүүргэлттэй урлаг соёл спортын арга хэмжээг нээнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button