Нийгмийн

Г.Алтан өвдсөн учир Ш.Батхүү нарыг шүүх хуралдаан хойшиллоо

“Жаст “-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон боловч шүүгдэгч Г.Алтан өвчний учир хүндэтгэх шалтгаантай ирээгүй тул холбогдох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлээд буй билээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-28 14:32

Энэ Алтан Батхүү нарыг цагаатгаад одоо болтол хэргийг нь шийдэж чадаагүй Шүүгчидийг шоронд хий. Ажлаа хийж байгаа нэртэй 10-аад жил ц�##�ингаа бүтэн аваад дээр нь авилг�##� аваад жаргаж суугаа бүх шатны Шүүгчидийг �######�уул.

Зочин
Зочин
2021-10-28 15:50

Хулгайчууд дандаа л өвдөж байдаг биз дээ.Нэг мөсөн үхүүлээч наад хулгайчууд аа.

Холбоотой мэдээ

Back to top button