НийгмийнСПОРТ

Сэлэнгэ аймаг цол олгох барилдаанаа ирэх сард дахин хийнэ

Өнөө жил шөвгөрсөн 16, сайн дураараа шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. Эдгээр бөхчүүдээс дөрвийнх нь А сорьцоос допинг илэрсэн байна.

МҮХБ энэ асуудлаар мэдээлэл хийх үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав “Одоогоор 17 аймаг цол олгох барилдаанаа хийгээд байна. Ирэх арваннэгдүгээр сард багтаан 21 аймаг цол олгох барилдаан хийнэ гэсэн. Цар тахлын нөхцөл байдал, тухайн орон нутгийн онцлог шалтгаалдаг юм болов уу. Одоогоор хоёр аймагт хариуцлага тооцчихсон байгаа.

Сэлэнгэ аймаг цол олгох барилдаанаа арваннэгдүгээр сарын 12-нд хийхээр болсон. Өмнө нь буюу наймдугаар сард хийсэн барилдааныг Аймгийнх нь Онцгой комисс зөвшөөрөөгүй байсан тул хүчингүйд тооцсон байсан юм.

Хөвсгөл, Дорнод аймгийн барилдааны үеэр дүрэм, оноолт зөрчсөн. Тиймээс хариуцлага тооцсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button