СПОРТ

Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан барилдаан хийх хүсэлт МҮБХ гаргажээ

Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр хоёр өдөр амарна. Эдгээр өдрүүдэд Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, улс тунхагласны өдөр тохиож буй. Ирэх сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэй урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах чиглэлийг өчигдөр Ерөнхий сайд өгсөн. Тиймээс дээрх хоёр өдөр уламжлалын дагуу бөхийн барилдаан болох эсэх олны анхаарлыг татаж буй.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад “УОК-ын шийдвэрийг харгалзана. Бөхийн барилдааныг зөвшөөрөх эсэхээс шалтгаална. МҮБХ-ноос урьдчилсан байдлаар барилдаан хийх хүсэлт гаргаад байгаа. Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан барилдааныг Ерөннхийлөгчийн Тамгын газар зохион байгуулдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн ТГ мэднэ” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-28 19:59

Монгол төрийн наадмаа хийгээгүй шүү. Тиймээс улс тунхаглаж бүрэн эрхэт тусгаар улс болсны баяраа хиймээр бна шүү

Холбоотой мэдээ

Back to top button