Нийгмийн

Уралдаж байсан машин нэгийгээ шахсанаар хашлага мөргөж осолдсон байж болзошгүй

Дүнжингаравын зүүн урд замд спорт тоноглолтой хоёр автомашин уралдаж байхдаа нэг нь онхолдож улмаар гурван иргэн газар дээрээ амиа алдсан осол гарсан.

Уг ослыг Тээврийн цагдаагийн албанаас нарийвчлан шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "хурд хэтрүүлэн" хоёр машин өөр хоорондоо уралдаж байгаад дээрх осол гарсан нь тогтоогджээ. 

Мөн өөр хоорондоо уралдаж байсан автомашины жолооч нөгөөгөө шахаж мөргөсөн байж болзошгүй зарим нөхцөл байдал илэрсэн гэлээ. 

Албаны эх сурвалж энэ талаар хэлэхдээ, "Яг нэг автомашины жолооч уралдаж байхдаа нэгийгээ мөргөсөн асуудал одоогоор тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин уралдаж байхдаа хохирогч замын хашлага мөргөснөөс болж онхолдсон. Автомашин уралдаж байхдаа маш хурдтай явж байсан учраас хашлага мөргөх үедээ зам дээр олон эргэлдэж замын хажуу руу унасан байсан гэв.

Түүнчлэн Онхолдсон тээврийн хэрэгслийн дугуй салсан, аккумулятор нь шидэгдсэн, жолооч осол хийсэн цэгээс маш хол зогссон байжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button