СПОРТ

Мэргэжлийн лигт барилдах бөхчүүд барьц сонгохгүй

Мэргэжлийн лигт барилдах бөхчүүд барьц сонгохгүй Үндэсний бөхийн мэргэжлийн барилдааныг сар бүр зохион байгуулж байгаа билээ.

Анхны буюу өмнөх сарын барилдаанд улсын харцага Т.Баасанхүү түрүүлсэн. Зохион байгуулагчдын зүгээс мэргэжлийн лигт барилдах бөхчүүдийг барьц сонгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Энэ талаар “Үндэсний бөхийн барилдааны дүрмэнд 1998 оноос өмнө барьц сонгох заалт байгаагүй. Энэ заалт бий болсноор бөхчүүдийн барилдааны хурд саарч, мэх цөөрч, жин нэмэх болсон. Иймээс бид монгол үндэсний бөхийн уламлалаа сэргээх алхам хийж, аливаа барьц сонгох байдлыг халахаар шийдлээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button