НИЙГЭМ

Хоёр хүүхэдтэй ээж хөл хориог ашиглан номын тэмдэглэл хөтлөх дэвтэр бүтээжээ

Уншигч та бүхэн уншсан номын тэмдэглэлээ хэрхэн хөтөлдөг вэ. Өөрт тань онцгой санагдсан, сэтгэлийг нь тань хөдөлгөсөн бүхнийг нэг бүрчлэн цэгцтэй тэмдэглэж, дараа нь ариг гамтай хадгалж чаддаг уу. Аль эсвэл “За, байз хаана тэмдэглэсэн билээ” гээд хайж суугаа юм биш биз. Хаа таарсан юман дээрээ бичтэл өнөөх нь алга болчихвол яах вэ. Номын тэмдэглэл хөтлөх дуртай, уншсан номоо тэмдэглэхийг хүсдэг та бүхэн “Миний бүтээсэн номын сан”-тай байхад энэ бүхэнд санаа зовох шаардлагагүй болжээ.

Хөл хорио, цар тахалтай байгаа өнөө цагт гэртээ зүгээр суухыг хүсээгүй нэгэн ээж эл бужо дэвтрийг бүтээсэн юм. Түүнийг Батчулууны Санчирмаа гэдэг. Тэрбээр 30 номын тэмдэглэл хөтлөх боломжтой дэвтэр хийсэн нь олны талархлыг ихэд хүлээж байна. “Миний бүтээсэн номын сан”-г худалдан авснаар та уншсан 30 номынхоо талаар тэмдэглэл хөтлөх, сэтгэлд хүрсэн ишлэлүүдээ онцлон бичих, тухайн номыг уншаад амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн гурван санаагаа бичих боломжтой.

Үүний сацуу та уншихыг, худалдан авахыг хүссэн 30 номоо, унших дадлаа бичихээс гадна ном бүрийн тэмдэглэлийн ард “Өөртөө илгээх урмын үг” хэсэгт онч үгс бичсэн нь тун зөв шийдэл болжээ. Ингэснээр уншигч та өөрийн номын сангаа хүссэн өнгө, загвараар юунд ч баригдалгүй чөлөөтэй бүтээх боломж бүрдэх юм.

Ном унших бүрд хүнд өөр, өөр дурсамж, ер давтагдашгүй сайхан мэдрэмж төрдөг. Тэр бүхнээ “Миний бүтээсэн номын сан”-д тэмдэглэснээр нэгэн насны дурсамжаа бүтээн, хүссэн үедээ эргүүлж уншаад хөглөнө гээд бод доо, догь байгаа биз.

Б.Санчирмаа бүтээлийг нь худалдан авсан хүн бүхэнд “Миний бүтээсэн номын сан”-гаа өөрөө чамин гэгч нь боон, хүргэж өгдөг гэнэ. Тэрбээр сайн үйлсийн аянд идэвхитэй оролцон, халуун сэтгэлийн өглөгөө бусдад түгээж явахыг эрхэмлэдэг юм билээ. Тиймээс “Миний бүтээсэн номын сан”-гийн худалдан авалт бүрийн тодорхой хувийг мисс, жүжигчин Б.Бадамцэцэгийн хэрэгжүүлж буй Шүдний эрүүл мэнд, боловсролын үндэсний санд хандивлаж байгаа юм. Үүний сацуу Ч.Ганжавхлан тэргүүтэй залуусын хэрэгжүүлж буй “Явуулын номын сан”-д бүтээлийнхээ дээжээс хандивлажээ.

Уншигч та хэрвээ “Миний бүтээсэн номын сан”-г худалдан авахыг хүсвэл 9080 0999 утсаар холбоо барин эсвэл “Sanchka_bookquotes” цахим хуудсаар зочлоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button