УЛС ТӨР

Н.Энхбаяр албан тушаалаа голоод ОЧООГҮЙ байна

МАХН, МАН-д дагаар орсон гол шалтгаан “албан тушаал”. Тэд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, НАМЗХ, Засгийн газар, нийслэл, дүүргийн ЗДТГ-т 30 хувийн квотыг авна гэж тохирсон. Эрх мэдэл, албан тушаалаас болж хэрхэн улстөрийн намыг сүйрүүлж болдгийг, дэмжигч эгэл жирийн гишүүдийнхээ үзэл суртлыг яаж дэвсэлдгийг МАХН-ынхан харуулсан. Гэтэл сонгуулийн өмнө хийсэн эл тохироондоо хүрч, албан тушаалуудаа авч чадаагүй хэвээр байна.

Харин Н.Энхбаяр МАН-ын томчуулын ар өврөөр яриа хөөрөө хийж, Засгийг нь унагаан гэх шантааж хүртэл хийж байгаад хүүгээ нөхөн сонгуульд нэр дэвшүүлж, гишүүн болгоод авчихлаа.

Харин МАН-тай нэгдэнгүүт өөрийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилсон билээ. Уг хүрээлэн нь үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх үүрэг бүхий байгууллага.

Гэвч өнөөх нь“Тухайн албан тушаалдаа бүр очоо ч үгүй байгаа бөгөөд, судалгааны даргын суудлыг бүр тоож ч шиншлээгүй” юм. Намынхан нь бүр “манай дарга ямар нэгэн албан тушаалд томилогдоогүй” хэмээн ярьж яваа юм.

Б.Энхбаярын хүсэл дарга, сайдын суудал. Гэвч өнөөдүүл нь сонгууль өнгөоүүт молги үмхүүлчихсэн. Тэр ч түүнийг нь сийрэг дөрөөлж өөрөө. ажилгүй ч хүүгээ гишүүн болгочихоод нэг хэсэгтээ л нам гүм сууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-08 11:35

Нямдоржийг чөлөөлөлж Энхбаяр даргыг шадар сайдаар томилоочэй

Зочин
Зочин
2021-11-08 11:46

Нямдорж Амарсайхан хоёрын �##�ь нэгийн оронд томилно гээд Хүрэлсүхтэй тохирсон биздээ

Зочин
Зочин
2021-11-08 13:14

Энхбаяр Монголдоо хэрэгтэй хун шуу, тэгэхээр ул�####�а хэрэгтэй болохоор МАН д хэрэггуй болохгуй байлгуй, Энхбаярын байх естой сууд�##�д нь суулгав�##� Монголчуудад хэрэгтэй, Харин Нямдоржийг бол �######�уулах хэрэг дээ

Тийм
Тийм
2021-11-08 14:16

Тийм

Зочин
Зочин
2021-11-08 15:59

энэ зөнөгт �##�бан туша�##� хэрэггүй.идэж ханадаггүй шун�##� вэ.2008;оныг мартаа юу.төрд хэрэггүй хүний нэг байх шүү.�######�аач

Холбоотой мэдээ

Back to top button