НИЙГЭМСПОРТ

Ц.Магалжав УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгөхөөр болжээ

Өнгөрсөн баасан гарагт “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаан болох эсэх нь нэлээд үл ойлголцолтой байсан. МҮБХ эхлээд мэдэгдэл гарган, барилдааныг хойшлуулах болсныг хэлсэн.

Тухайн мэдэгдэлдээ “Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье” гэсэн юм.

Дараа нь шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэгэхдээ “МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааны бэлтгэл бүрэн хангагдаагүй” гээд цуцлах хүсэлт гаргасан гэж мэдэгдэл хийхэд МҮБХ хариуд нь “УОК, Шадар сайд худал мэдээлэл тараалаа. Бид бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Хойшлуулах хүсэлт гаргаагүй” гэсэн. 

Үүнтэй холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгөхөөр болжээ.

Энэ талаар тэрбээр “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Би барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайв гэдгийг бүрэн эхээр нь үзлээ. Харамсалтай байна. Энэ тухай үнэн зөвөөр тодруулж тайлбар хийхээс аргагүй болж байх шиг байна. Б.Ууганбаяр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас намайг өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцлая” гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын Ерөнхий Газрын ажилнаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс хоёр секунтийн өөрт ашигтай хэсгийг тасдан аваад, түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаар ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсч байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтнаасаа үнэн, бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай. Гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “... бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан...” гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтанаас авч бүрэн сонссон бол тэгж хуумгай мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа.

Надаас тэд эхэлж “барилдааныг цуцалж болох уу” гэж асуусан би “болно...” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “...заа баярлалаа...” гэж хоёул зэрэг хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас байгаа. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээллээ оруулахдаа вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж би ойлголоо, тиймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ...” гэсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БиМонголХүн
БиМонголХүн
2021-11-08 11:33

Увсчуудын �######�ийг долоогч Ууганбаярыг хөөж �######�уул. Шижгийн бялдууч нөхөр дөө энэ ууганбаяр гэгч. олон юм ярьж сурсан болохоос. хэтэрхий долдигнуур ууганбаяр гэгч. генер�##� цолны нэр хүндийг унагасан хогийн нөхөр

Зочин
Зочин
2021-11-08 12:07

ene manaljaw gedeg er hun buh hunii shinjgui dandaa heruul hiij ywah ymaa heruulj ailiin awgai shig teneg ymaar udirduulah ym behiin holboogoo araij de hiimorgui butelgui huneer udirduulaad suuliin uyiin buh dandaa heruul hiij bn ennees bolood sodnomdorj ene 2 judaggui humuus bn

judaggui bn darga n
judaggui bn darga n
2021-11-08 12:08

ene manaljaw gedeg er hun buh hunii shinjgui dandaa heruul hiij ywah ymaa heruulj ailiin awgai shig teneg ymaar udirduulah ym behiin holboogoo araij de hiimorgui butelgui huneer udirduulaad suuliin uyiin buh dandaa heruul hiij bn ennees bolood sodnomdorj ene 2 judaggui humuus bn

Уншигч
Уншигч
2021-11-08 14:17

Зөв бас бодит үнэнийг хэлэх л хэрэгтэй, жижиг гэлтгүй худ�##� хуурмагийг таслан зогсоохгүй бол бид хөгжихгүй.

DavaaD
DavaaD
2021-11-08 14:35

Barildaan zohion baiguulalt saitai beltgel burden hangagdsniig televizeer bugs harsan shuu dee Harin uzegchdiig oruulahdaa shalgasan gejtaivshraad yavtsiin dund tavih shaardlaga hangaltgui baisniig tsaashid anhaarmaar agdsan Maskaa zuujmzaigaa bariarai da

Зочин
Зочин
2021-12-15 09:07

Сүүлийн үед бөхчүүд хөл толгой нь мэдэгдэхээ байлаа
Баахан допинктэй бөхчүүд нь
Олгиорох бүлэглэлийн гар хөл
Болж бна монгол бөх утга �##�дла

Холбоотой мэдээ

Back to top button