УЛС ТӨР

Н.Учрал: Мэдээлэл бэлтгэхдээ тухайн мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах заалтыг хассан

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Тус хуульд, “Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч байж, мэдээлнэ” гэх заалт оруулж ирсэн нь оон нийтийг ихэд бухимдуулж талцал маргаан өрнүүлээд байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Сэтгүүлзүйн зорилгоор, мэдээллийн эзний зөвшөөрлөөр эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэх 12.1 дүгээр зүйлийг сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, ашиглаж болно гээд мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэх томъёоллыг хасч оруулж ирж байгаа. Тэгэхээр сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл шаардахгүй гэсэн үг” хэмээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button